• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Хятад, Америкийн найрсаг хамтын ажиллагааны тухай өгүүлэл нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-18 16:43:52

9-р сарын 17-нд "Рэнь Минь Ри Бао сонин " Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн "Хятад Америкийн найрсаг хамтын ажиллагааны төлөө, дэлхийн энх тайван хөгжлийн төлөө" нэртэй өгүүллийг нийтэлжээ. Өгүүлэлд, Ши Жиньпин дарга АНУ-д төрийн айлчлал хийж, НҮБ-ын дээд уулзалтын цуврал арга хэмжээнд оролцох нь Хятад Америкийн найрсаг хамтын ажиллагааны итгэл сэтгэлийг холбож, дэлхийн энх тайван хөгжлийн эрч зоригийг хөвчлөн, Хятад, Америкийн харилцаа, хүн төрөлхтний гэгээн сарауул ирээдүй зүг урагшлах зам нээх болно хэмээн онцолжээ.

Өгүүлэлд, Ши Жиньпин дарга АНУ-д анх удаа төрийн айлчлал хийх гэж байгаа бөгөөд НҮБ-ын төвд байрт ч мөн анх удаа айлчлах гэж байна. Энэ нь Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын болон НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойд тохиосноороо Ши Жиньпин даргын айлчлалд гүнзгий ач холбогдолтой. Хятад Америкийн найрсаг харилцаа, дэлхийн энх тайван хөгжлийн төлөө болох гэж буй энэ айлчлал Хятад Америкийн харилцаа цаашлаад дэлхийн энх тайван, хөгжлийн замналд чухал бэлэг тэмдгийн чанартай айлчлал болно гэжээ.

Өгүүлэлд, энэхүү айлчлал харилцан итгэлцлийг бэхжүүлэх айлчлал болно гэжээ. Ши Жиньпин дарга Обама ерөнхийлөгчтэй олон уулзалт хэлэлцээр хийж, Америкийн нийт салбарын төлөөлөгчидтэй уулзан, Хятадын энх тайван хөгжил, хамтран ажиллаж амжилтад хүрэх үзэл баримтлал, Хятад Америк хамтран ажиллавал хоёуланд нь ашигтай, мөргөлдөн тэмцэлдвэл аль аль нь хохирох ёс зүйг тайлбарлаж, Америкийн сэтгэл түгшиж буй асуудлуудын учир зангилааг тодруулан цайруулах болно. Хятад улс эдүгээ олон улсын дэг журмыг эрс журамлан хамгаалж байна. Бид өөрсдөө гар бие оролцон байж бүрдүүлсэн олон улсын дэг журмыг эвдэх ёсгүй. Хятад улс Ази Номхон далайн тогтвортой байдлыг бат хамгаалж, чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн тул цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар идэвхтэй ажиллах ёстой гэжээ.

Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааны айлчлал болно. Хятад Америк дипломат харилцаа тогтоосон хэдэн арван жилийн хугацаан дахь хэлхээ холбоо хамтын ажиллагаа хөгжсөөр ирсэн. Энэ нь хоёр орон цаашлаад дэлхийн энх тайван хөгжилд эерэг эрч хүч сэлбэх зам юм. Ши Жиньпин даргын айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулан, олон талаар нийтлэг ойлголтод хүргэх юм гэжээ.

Энх тайван хөгжлөөр гол шижим болгосон Ши Жиньпин даргын айлчлал хамтран ажиллаж амжилтад хүрэх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа байгуулахаар сэдэв болгож, НҮБ-ын дээд чуулганаар дамжуулан НҮБ-аас хүртээх үр өгөөжийг дээшлүүлэх тухай уриалга гарган, хувь нэмрээ оруулах болно. Хятад улс дэлхийн улс орнуудтай нэгдэн, олон улсын харилцаанд шинэ арга зам нээх, дэлхийн энх тайван хөгжилд шинэ эрч хүч нэмэх, хөгжлийн гэгээн ирээдүйг байгуулахын төлөө тэмцэх болно гэжээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе