![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ноос Америкт төрийн айлчлал хийх гэж байгаа бөгөөд айлчлалын хөтөлбөрөөс үзвэл, Америкийн Бойнг компанитай танилцана.
Бойнг компаний захирал Марк Аллен хэлэхдээ, Хятад Америк хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоохоор хичээн зүтгэж байна. Бойнг компани 40 жилийн турш Хятад түнштэй харилцан хөнгөлөлттэй хамтарч ажилласан явдал бол сайн жишээ юм гэжээ.
40 гаруй жилийн турш, Хятад улс 1000 гаруй Бойнг нисэх онгоц захиалж, Америкийг эс тооцвол тус компанийн хамгийн том зах зээл болж байна.
Марк Аллен хэлэхдээ, Хятад Америкийн засгийн газар хоёр талын харилцааг ихэд чухалчилж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхийн тулд хичээн зүтгэж байна. Ши Жинтпин даргын айлчлал хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх Хятад Америкийн харилцааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.
\Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |