Шиньжяны Казакийн Акен Айтас, Усен уулын дуулал хоёр номыг тараах ёслол 9-р сарын 19-нд Бээжин хотноо боллоо. Энэ хоёр номыг Шиньжяны Илийн Казак үндэстний өөртөө засах жоугийн захиргаанаас санаачлан санхүүжүүлж, ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд өргөн барьж байгаа юм. Тус номд Казак ардын дайралцаа дууны талаар голчлон танилцуулжээ. Уг номыг Хятадын үндэстний хэвлэлийн хороо хэвлэж тараажээ. Шиньжяны Илийн Казак үндэстний өөртөө засах жоу, Төвийн үндэстний их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид уг ёслолд оролцлоо.
Акет Айтэс номд 1959 оноос хойших Хятадын Казакуудын ардын дайралцаа дууны урлагийн хөгжил, үр дүнг танилцуулжээ. 2006 оны 5-р сарын 20-нд Акен Айтес Хятадын биет бус соёлын өвийн анхны жагсаалтад оржээ.
Акен Айтэс бол Казакийн ард түмний харилцаа дууны тэмцээний хэлбэртэй язгуур урлаг бөгөөд яруу найрагчдын харилцаа дууны тэмцээн ч гэж бас хэлдэг. Өнө эртний түүхтэй, өвөрмөц онцлогтой Казак ардын урлаг юм. /Баатар орчуулав/