![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
9-р сарын 20-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Берлинд Германы Гадаад харилцааны сайд Франк Штайнмайер-тай хэлэлцээ хийснийхээ дараа: "2016 оны төсвийн жилд дэлхийн газар газрын 15 мянган дүрвэгч иргэдийг хүлээн авахад Америкийн тал бэлэн байна. Түүнчлэн ирэх онд Америкийн тал хүлээн авах дүрвэгч иргэдийн тоог 85 мянгад хүргэж, 2017 онд 100 мянга хүртэл нэмэгдүүлэх болно" гэжээ.
Их хэмжээний дүрвэгч иргэд Европт түрэн орж ирж буй үед Америкийн тал өөрийгөө хэргээс холдуулж зэмлэлд өртсөн юм. Ийнхүү дарамтаас шалтгаалж 10-нд Америкийн Цагаан ордны төлөөлөгч хэлэхдээ: 2016 оны төсвийн жилд Сирийн 10 мянган дүрвэгч иргэдэд үүд хаалгаа нээлттэй байлгахыг Ерөнхийлөгч Обама Америкийн засгийн газраас шаардав гэсэн юм. Гэтэл энэ нь олон улсын байгууллагаас Америкийн тал хүлээн авахыг шаардсан дүрвэгч иргэдийн тооноос хол зөрж байна.
Жон Керри хэлэхдээ: Америкийн засгийн газар цаашид ч Конгресстой зөвшилцөж, улс орны аюулгүй байдлыг баталгаажуулсан урьдач нөхцөлийн дагуу нэн олон дүрвэгч иргэдийг хүлээн авах арга зам сүвэгчлэх болно гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |