• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн тухай байр суурийн баримт бичиг нийтлэв

CRI       (GMT+08:00) 2015-09-21 16:40:58

21-нд Хятадын ГХЯ "НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн тухай Хятад улсын байр суурийн баримт бичиг" нийтэлж, терроризмыг эсэргүүцэхэд НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн голлох үүрэг ролийг гүйцэд хэрэгжүүлэх ёстой гэж тэмдэглэжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 26-28-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн ердийн мэтгэлцээн, хөгжлийн дээд хэмжээний уулзалт, Хятадын талын санаачлан зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт болон Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурал зэрэг НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтуудад оролцох юм. Энэ нь НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпины оролцох анхны тохиолдол юм.

Байр суурийн баримт бичигт, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн холбогдох чухал асуудлын тухай Хятад улсын үзэл ойлголтыг бүх талаар танилцуулж, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтуудын чухал хөтөлбөр, аюулгүйн зөвлөлийн үүрэг, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа, олон нийтийн эрүүл мэнд аюулгүй байдал, хүүхэд, боловсрол, хөгжийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, уур амьсгалын өөрчлөлт, терроризм, интернетийн аюулгүй байдал, хүний эрх, НҮБ-ын ажлын үр ашиг болон чадварыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар Хятадын талын байр суурь, үзэл баримтлалыг тайлбарлан өгүүлжээ.

Уг байр суурийн баримт бичигт, олон улсын хамтын нийгэмлэг НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойг дурсан тэмдэглэхээр чухал боломж болгож, түүхийг эргэн харж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр бүтээмжийг хамгаалан, ирээдүйд хандаж, "НҮБ-ын дүрэм"-д зурагласан хүслэнгийн ирээдүйг чармайн биелүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.

Интернет сүлжээний аюулгүй байдлын талаар уг баримт бичигт, Хятадын тал, олон улсын хамтын нийгэмлэг харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх үндэс суурь дээр хамтын ажиллагаагаа чангатгаж, энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтын ажиллагааны кибер орчныг хамтран бүтээн байгуулах гэсэн байр суурь баримталж байна гэж тэмдэглэжээ.

Терроризмтой тэмцэх талаар уг баримт бичигт, терроризмд цохилт өгөхөд гаднаас нь болон эх үүсвэрээс нь зэрэг засах, олон арга хэмжээг нэгтгэх, нэгдэлтэй зохицуулах, НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн голлох үүргийг гүйцэд хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе