|
|
||
Энэ Симпозиумыг Шанхайн хууль зүйн дээд сургууль, Шанхайн гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Шанхайн нийгмийн шинжлэх ухааны академийн ШХАБ-ийн судалгааны төв голлон эрхэлсэн юм. Орос, Украйн, Казакстан, Киргиз, Узбекистан, Англи, Америк болон Хятадын судалгааны байгууллага, зөвлөхүүд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид 70 гаруй хүн хуран цугларч, ШХАБ болон "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хэрхэн зохицонгуй хөгжүүлэх талаар судлан хэлэлцлээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн хөгжлийн банк, Торгоны замын сан үйл ажиллагаагаа эхлүүлснээр "Нэг бүс нэг зам"-ын үзэл санааг олонх орнууд хүлээн зөвшөөрөн дэмжиж байна. "Нэг бүс нэг зам"-ын стратегийн нөхцөлд ШХАБ, Торгоны замын сан болон Азийн хөрөнгө оруулалтын банк зэрэг механизмыг гүйцэд ашиглан, олон талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааг хялбарчлах болон дэд бүтцээр холбогдохыг ахиулах ёстой гэж хуралд оролцсон эрдэмтэд үзлээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |