|
|
||
Хятадын Рень Минь Ри Бао сониноос зохион байгуулсан "2015-Нэг бүс нэг зам"-ын хэвлэл мэдээллийн яриа уулзалт мөн өдөр Бээжингийн үндэсний хурлын төвд болж, Ван Жярүй хурал дээр дээрх байр сууриа илэрхийлсэн юм.
Ван Жярүй хэлэхдээ: "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь хүчнийхээ хүрээг тэлэх гэж байгаа биш, одоогийн олон улсын дэг журмыг өөрчлөх гэж байгаа биш, зарим нэг орон юм уу зарим цөөн хэдэн орны ашиг сонирхлын төлөө бус юм. Харин зам дагуух улс орнууд тэрчлэн дэлхийн олон орны харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг ахиулж, хамтаар хөгжихийн төлөө гаргасан томоохон санаачилга юм. "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь талуудын ашиг сонирхол болон анхаарлыг харгалзаж, талуудын оюун ухаан болон бүтээлч санааг харуулах болно. "Нэг бүс нэг зам" нь зам дагуух орнуудад "аз тохиол" болохоос "заналхийлэл" биш, "багтаамжтай бодлого" болохоос "гадуурхал" биш юм гэжээ.
Ван Жярүй цохон тэмдэглэхдээ: "Нэг бүс нэг зам"-ын санаачилга нь зам дагуух орнуудын өөрийнх нь хөгжлийн төлөвлөгөөтэй харилцан уялдаж, зам дагуух орнуудтай хамтран харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй байх зорилтын төлөө хичээн зүтгэж байна. 2014 оны 2-р сард Оросын ерөнхийлөгч Путин Оросын талын Европ Азийг холбосон төмөр замыг "Нэг бүс нэг зам"-ын стратегитай уялдуулахаар дэвшүүлсэн юм. Энэ оны 5-р сард Казахстаны ерөнхийлөгч Назарбаев торгоны замын эдийн засгийн бүс байгуулахыг Казакстаны "Гэрэлт зам" стратегитай уялдуулахаар дэвшүүлсэн юм. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 онд торгоны замын стратегийг Монгол улсын "Талын зам" хөтөлбөртэй уялдуулан дэвшүүлсэн юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |