![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Худалдааны яам энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Хятадын мужууд болон Америкийн муж улсуудын хоорондох худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэсэг"-ийн хөтөлбөрийн дагуу Америкт худалдаа хөрөнгө оруулалтын 4 талбай арга хэмжээ зохионо гэдгээ 20-нд мэдэгджээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын Худалдааны яам болон Америкийн Вашингтоны захиргаа Сиэтл хотноо Хятад Америкийн муж хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нэгдсэн симпозиум зохиох гэж байна. Симпозиумын нээлтийн ёслолоор Хятадын Худалдааны яам, Шанхай хот, Ляонин, Хунань, Гуандүн, Сычуань, Шаанши зэрэг таван муж болон Америкийн талаас худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах болно. Америкийн Терра эрчим хүчний компани Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпорацтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болно.
Симпозиумын үеэр Америкийн Боинг, Microsoft, Wal-Mart, Starbucks, LinkedIn, HP, Goldman Sachs зэрэг кампанийн төлөөлөгчид Хятадын Baoli, China Eastern Airlines, CRRC, Alibaba, Huawei, ZTE, Unislan зэрэг компанийн төлөөлөгчид хөрөнгө оруулалт, интернэт +, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин гэсэн 3 салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.
\Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |