![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Америкийн нэрт Хятад судлаач, Брукинг судалгааны нийгэмлэгийн судлаач Кеннет Либерталь саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэр: Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт айлчлан ерөнхийлөгч Барак Обаматай хийх уулзалт хэлэлцээр нь Хятад Америкийн хамтын ажиллагааг урагшлуулж, амжилт дүүрэн айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Кеннет Либерталь, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлыг хамтран даван туулахын тулд Хятад Америк хоёр талт харилцаа ба түншлэлийн харилцаандаа зохицуулалт хийж байна. Энэ удаа хоёр төрийн тэргүүн уулзах нь хамтын ашиг сонирхолд буй зарим асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоход боломж олгох юм. Энэ нь хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдол үзүүлэх болно. Энэ удаагийн уулзалт хоёр ард түмэнд Хятад Америкийн хооронд санал зөрөлдөөн оршиж байгаа хэдий ч хоёр орон хамтын ашиг сонирхол болон дэлхийн ашиг сонирхлын үүднээс бодолцон, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, зөрчлөө зохицуулан хазаарлаж байна гэх мэдээлэл өгсөн амжилттай уулзалт болохыг хүсэж байна гэжээ.
Кеннет Либерталь энэ удаагийн уулзалтын бодитой амжилтын талаар төсөөлөхдөө: Хятад Америк хоёр орон харилцан итгэлцлээ ахиулсан хамтын ажиллагааны механизмууд ажиллуулж үүсэж мэдэх хямралыг даван туулахад бэлтгэнэ. Эдгээр механизм ирээдүйд гарч болзошгүй хүндрэлтэй асуудлуудыг зайлуулах юм гэжээ.
\Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |