|
|
||
"Эх улсынхаа элгэнд: Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн" 20-ны өдөр Бээжинд Үндэстний соёлын музейд нээгдлээ.
Уг үзэсгэлэн "Эх улсынхаа элгэнд" уриан дор "Өөдлөн давшиж байгаа Шиньжян" , "Аз жаргалт Шиньжян" , "Эв зохицонгуй Шиньжян" , "Хүсэл мөрөөдөл бялхсан Шиньжян" гэсэн дөрвөн хэсгээс бүрэлджээ. Үзэсгэлэнд 700 гаруй гэрэл зураг, 200 гаруй бодис, 40 гаруй зурагчиласан хүснэгт тэрчлэн мультимедиа хэлбэрээр ХКН-ын хайр халамж болон бүх Хятадын ард түмний дэмжлэгтэйгээр Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон байгуулагдсан 60 жилийн турших, ялангуяа Төв хорооны Шиньжяны тухай 2-р зөвлөгөөнөөс өнөөг хүртлэх Өөртөө засах орны эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи, намын байгуулалт зэрэг бүхий л салбарт олсон амжилт бүтээлийг дэлгэн харуулсан байна.
\Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |