• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Глобал засаглалыг боловсронгуй болгох явдлыг улс орнууд хамтдаа шийдэх нь зүйтэй

CRI       (GMT+08:00) 2015-09-22 17:37:03

Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийхээр мордохынхоо өмнөхөн "Волл стрийт" сонинд ярилцлага өгөхдөө: Глобал засаглалын бүтцийг хэрхэн боловсронгуй болгох асуудлыг улс орнууд хамтдаа шийдэх нь зүйтэй гэж тэмдэглэсэн байна.

Өдгөө Хятад улс урьд нь Америкаар гол болгосон глобал засаглалын бүтцэд зохицуулалт хийж, түүнийг нэн илүү Хятад улс руу хэлбийлгэх зорилготой эсэх тухай асуултад Ши Жиньпин, глобал засаглал бол дэлхий нийтээр хамтдаа цогцлоон байгуулсан, хамтдаа хуваалцах систем юм. Харин ямар нэгэн улс орон ганцаар эзэн мэт байх боломжгүй. Хятад улсын хувьд ийм бодол санаа байхгүй, ингэх ч үгүй юм. Хятад улс бол одоогийн олон улсын системийн оролцогч, бүтээн байгуулагч, хувь нэмрээ оруулагч бөгөөд НҮБ-аар гол болгосон, НҮБ-ын дүрмийн зорилго зарчимд тулгуурласан олон улсын дэглэм, олон улсын системийг ямагт хамгаалсаар ирсэн юм гэж онцлов.

Ши Жиньпин хэлэхдээ: Дэлхий нийтийн өөрчлөлт хөгжлийг дагалдан хүн төрөлхтөнд нүүрлэж буй үндэстэн дамнасан, олон улсын шинжтэй хүнд чухал сорилт явах тусмаа нэмэгдэж байна. Иймээс глобал засаглалын тогтолцооны механизмд зохих өөрчлөлт зохицуулалт оруулах шаардлагатай гэж дэлхийн маш олон эрдэмтэн мэргэд үзэж байна. Энэхүү өөрчлөлт нь нураагаад дахин босгох явдал бус, эсвэл өөр систем шинээр эхлүүлэх бус, харин шинэчлэн боловсронгуй болгох явдал гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын хэдэн арван жилийн хөгжил олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжөөс зохих хэмжээнд хүртсэн юм. Иймээс бид олон улсын хөгжлийн үйлст хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд хөгжиж буй улс орнуудын түншлэлийн орнуудад Хятад улсад энэ талын маш их хүсэл найдлагыг тавьж байгаа юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулах банк байгуулагдаж буй нь голдуу Азийн бүс нутгийн дэд бүтцийн барилга байгуулалтын хэрэгцээ шаардлага, түүнчлэн Азийн олон орнуудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талын хүсэлтийг хангахын тулд юм гэж тэмдэглэжээ.

2010-2020 оныг хүртэл, Азийн бүс нутгийн жил бүрийн дэд бүтцийн байгуулалтын санхүүжилтэд 800 тэрбум ам. доллар дутагдах болно гэж Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк төсөөлжээ. Ши Жиньпин уг ярилцлагадаа, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулах банк иймэрхүү хэрэгцээ шаардлагад илүү олон хөрөнгө оруулалтын сонголт олгож болох учраас Азийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олсон юм. Гэхдээ ийнхүү их хэрэгцээ шаардлагын өмнө Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк зөвхөн нэгэн зам суваг төдий, харин аливаа бүхнийг зохицуулах боломжгүй юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулах банк бол нээлттэй, багтаамжтай олон талт хөгжлийн байгууллага бөгөөд одоогийн байгаа олон талт хөгжлийн банкнуудтай харилцан нөхөх талтай. Тус бүс нутгийн улс орнуудаас гадна Герман, Франц, Их Британи зэрэг улс орнууд ч Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулах банкны эгнээнд нэгдэв. Америкийн тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулах банканд оролцохыг Хятадын тал угтаж байгаа бөгөөд анх эхэлмэгц бид ийнхүү байр суурьтай байсан гэжээ. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе