• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернетийн шинэ орон зай нь хуулиас гадуур оршдог зүйл биш

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-22 17:57:11

Хятад улсын дарга Ши Жиньпин "Волл Стреет" сонинд өгсөн ярилцлагадаа, Интернет сүлжээ бол 20-р зууны хамгийн агуу нээлтийн нэг юм. Тэр нь дэлхийг нэг хот айл болгож, хүмүүсийн амьдралыг гүнзгий өөрчилж, нийгмийн хөгжлийг дорвитой ахиулж байна. Маш их даяаршлын чанартай. Гэвч Интернетийн шинэ орон зай нь хуулийн гаднах орон зай бус, адилхан хуулиар зохицуулагдаж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Сүлжээний орон зай нь бодит нийгэмтэй адилхан эрх чөлөө хэрэгтэй бөгөөд бас дэг журам сахих. Эрх чөлөө бол дэг журмын зорилго, дэг журам бол эрх чөлөөний баталгаа мөн. Хятадын хууль дүрмийг журамлан сахиж, Хятадын үндэсний ашиг сонирхол болон хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй л байвал гадаадын аж ахуйн нэгж Хятадад ирж хөгжихийг бид дэмжиж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн зарчмын дагуу энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан интернетийн орон зай хамтаар байгуулах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе