Хятад улсын дарга Ши Жиньпин "Волл Стреет" сонинд өгсөн ярилцлагадаа: Юаний ханш цаашид унах боломжгүй гэжээ. Тэрээр Хятадын гадаад валютын нөөц багасаж байгаатай уялдуулж, энэ нь хэвийн үзэгдэл, хэтэрхий санаа зовох хэрэггүй гэжээ.
Мөн өнөө цагт олон улсын банк санхүүгийн байдал ээдрээтэй байж, зах зээлийн юаний ханшийн хандлагад болсон төсөөлөл салбарлаж, юанийн ханшийн завсрын үнэ болон зах зээлийн ханш нэлээд саланги байдалд байлаа. Завсрын үнийн байдлыг валютын зах зээлийн эрэлт хэрэгцээг лавлалт болгож, завсрын үнэ болон захын үнийн саланги байдлаас механизмын аргаар сэргийлэх хэрэгтэй байна гэжээ. /Баатар орчуулав/