|
|
||
Хятад улсын дарга ШИ Жиньпин НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэр Гадаад харилцааны яамнаас 21-ний өдөр "НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Хятадын байр суурийн тухай баримт бичиг" нийтэлж, ойтой холбогдсон чухал асуудлаарх Хятадын үзэл баримтлалыг бүх талаар танилцуулж, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа, Аюулгүйн зөвлөлийн үүрэг, НҮБ-ын Энхийг сахиулах хүчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүүхэд, гэгээрэл боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашиг, терроризм, сүлжээний аюулгүй байдал, хүний эрх, НҮБ-ын ажлын үр ашгийг эрчимжүүлэх зэрэг асуудлаарх Хятадын байр суурь, үзэл баримтлалыг тодорхойлсон байна.
Баримт бичигт тэмдэглэхдээ, НҮБ бол дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүн болох юм. Тэрээр олон орны ард түмний энх тайван болон хөгжлийн тухай хүсэл эрмэлзлийг тээж байгаа. 70 жилийн турш, НҮБ энх тайван болон аюулгүй байдал, хөгжил, хүний эрх энэ гурван тулгуурт түшиглэж, хүн төрөлхтний дэвшилт ажил үйлсэд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. 70 жилийн дараах өнөөдөр ч "НҮБ-ын дүрэм" цаг үеэс хоцроогүй. Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн чухал аз завшаанаар түүхийг эргэн санаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүнг хамгаалж, "НҮБ-ын дүрэм"-д дурдсан хэтийн төлөвийг эртхэн биелүүлэх хэрэгтэй гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |