Хятад улсын дарга Ши Жиньпин "Уолл-Стрит Жорнал" сонинд ярилцлага өгөхдөө: Ази Номхон далай Хятад Америкийн зохицуулалт болон хамтын ажиллагааны холбоос байх хэрэгтэй. Харин Хятад Америкийн харилцан тэмцэлдэх талбар байж болохгүй. Бидний байр суурь бол бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай хэргийг бүгд сайшаана. Бүс нутгийн мөргөлдөөн болон донслолт үүсгэхийг бид бүр эсэргүүцнэ гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого болон идэвхтэй хамгаалах цэрэг дайны стратеги хэрэгжүүлсээр ирсэн юм. Хятад улс улсын батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгаа нь дур зоригоор дайн үүсгэхийн төлөө биш, бидэнд ийм санаагүй. Хятадын энх тайван хөгжлийн зориг санааг илэрхийлэхийн тулд би тун саяхан Хятадын армийн хүчнийг 300 мянгаар хорогдуулахаа зарласан юм. Хятад улс аль эрт өнө үүрт өнгөлзөхгүй, өнө үүрт заналхийлэл болохгүй гэж амласан. Түүх үүнийг гэрчилсэн бөгөөд үргэлжлэн гэрчлэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий\