• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг зохистой орон зайд үйл ажиллагаа явуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-22 17:31:17

Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийхийнхээ өмнөхөн "Wall Street " сонинд өгсөн ярилцлагадаа: Хятадын эдийн засаг зохистой орон зайд үйл ажиллагаа явуулж байна гэлээ.

Мөн тэрээр: "Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийд тэргүүлсээр байна. Эхний хагас жилд Хятадын эдийн засаг 7 хувиар өсөн нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал ээдрээтэй байгаа нөхцөлд маш амаргүй байсан юм. Хятад улсын тавьж буй хөгжлийн зорилт бол 2020 онд ДНБ болон хот хөдөөгийн оршин суугчдын дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, 7 хувийн өсөлтийн хурдыг хэвээр хадгалах явдал юм" гэсэн байна.

Ши Жиньпин: Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа зохистой орон зайд байна. Хятад улс эдийн засгийн чанар, үр ашгийг дээшлүүлж, хөгжлийн явцад оршиж буй тэнцвэргүй, зохицонгуй бус, тогтворгүй асуудлыг шийдвэрлэж, алс хэтийн хөгжилд эерэгээр нөлөөлөх болно гэж цохон тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе