• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернетийн аюулгүй байдал нь Хятад Америк хоёр орны нийтлэг асуудал

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-22 17:59:38

Хятад улсын дарга Ши Жиньпин "Wall Street" сонинд өгсөн ярилцлагадаа: Хятад Америкийн Интернетийн аюулгүй байдал нь хоёр орны нийтлэг асуудал бөгөөд цаашид Америк улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Ши Жиньпин: Интернетийн аюулгүй байдлыг Хятад улс тууштай хамгаалах болно. Хятад улс мөн Хакеруудын халдлагад хохирогч орон юм. Хятад улс ямар нэгэн зорилгоор аж ахуйн нэгжүүдийг дэмжиж худалдааны нууцыг хулгайлах үйлдэл хийлгэхгүй. Интернет бизнесийн хулгай, засгийн газрын интернетэд хакер халдлага хийж байгаа нь бүгд хууль бус ажиллагаа бөгөөд хууль дүрэм, холбогдох олон улсын конвенцын дагуу хариуцлага тооцож цохилт өгөх ёстой.

Барак Обама ерөнхийлөгчтэй миний бие хоёр талын харилцаа болон олон улсын байдлаар санал бодлоо солилцож, Америкийн олон салбарынхантай танилцаж, Хятад Америкийн цаашдын хөгжлийг төлөвлөн хэлэлцэх болно. Энэ удаагийн айлчлалаар олон улсын хамтын нийгэмлэгт Хятад Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтран нүүрлэж буй сорилтыг даван туулна гэдэг эерэг мэдээлэл илгээхийг хүсэж байна гэж Ши Жиньпин дарга онцлов.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе