АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар АНУ-д төрийн айлчлал хийхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 22-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо. Ши Жиньпин дарга бас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны урилгаар Нью Йоркад НҮБ-ын төв байрт болох НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно.
Ши Жиньпин даргад бараа болон түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Бодлого судлах албаны дарга Ван Хунин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нар айлчилна. \Э. Гэрэлт \