• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын болон бүс нутгийн үйл хэргийг зохицуулахад голч байр сууринаас хандах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-22 17:27:47

"Олон улсын болон бүс нутгийн үйл хэргийг зохицуулахад уг хэргийн үнэн бодит байдлын дагуу голч байр суурь, бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал шударга, үнэнч байх хэрэгтэй. Бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бид сайшаахгүй бөгөөд ямарваа учир явдлыг зөвшилцлөөр зохицуулах ёстой хэмээн үздэг" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан "Валли-Страт сонин"-д ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улс бие даан эзэн мэдэх энх тайванч дипломат бодлого хэрэгжүүлдэг болохоор дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжил дэвшлийг ахиулахад хүчин зүтгэл гаргахад бэлэн. Одоогийн дэлхий ертөнцөд Хятад улс тусгаар байдалтай хувиа хичээж чадахгүй. Харин дэлхий ертөнцөөрөө энх тайвныг эрхэмлэн хамтран хөгжиж байж, Хятад улс сайн байж чадна. Олон улсын эдийн засгийн сэргэлтийг ахиулах, халуун цэгийн асуудлуудыг улс төрийн аргаар зохицуулах, даяарчилсан асуудал болон сорилтыг зохицуулах талаар Хятад улс хэзээ ч хойш сууж байгаагүй. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл, бас ч Хятадын үүрэг хариуцлага болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулахдаа Хятад улс эрх тэгш, голч, үнэнийг баримталж, эв санаа нэгтэй байхыг хичээн, энхийн хэлэлцээгээр холбогдох асуудлыг зохицуулахыг санаачилдаг. Хэдий чинээ хүндрэл дарамт, ээдрээ будлиантай нөхцөл байдал тулгарна тэр хирээр олон улсын хамтын нийгэмлэг шийдвэр зоригоо чангалж, энхийн төлөө цуцалтгүй тэмцэх ёстой гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе