• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Авилгатай тэмцэх нь эдийн засгийн хөгжилд нөлөөлөхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-22 17:49:27

Хятад улсын дарга Ши Жиньпин "Валл Стреет сонин"-д ярилцлага өгөхдөө: Авилгатай тэмцэх нь эдийн засгийн хөгжилд нөлөөлөхгүй. Авилгатай тэмцсэнээр цэвэр засаглалыг бүтээн байгуулж, зах зээлийн механизмын саад бэрхшээлийг арилган, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж болох юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ХКН асуудалтай тулж ажиллан, буруугаа залруулах итгэл зоригтой бөгөөд өөрийгөө өөрчилж шинэчлэхийг зорьдог. Авилга бол ард түмний хамгийн их хорсол, бид ард иргэдийнхээ хүсэл тэмүүллийн дагуу ажиллах хэрэгтэй. Тийм учраас "бар" ч байг, "ялаа" ч байг бүгдийг цохих хэрэгтэй. ХКН-ын 18 -р их хурлаас хойш бид авилгатай тэмцэх эрч хүчээ улам чангаруулж, олон тооны авилга авагчдыг илрүүлсний дотор төрийн дээд албан тушаалтан ч багтсан юм. Үүгээр бид ард түмнийхээ дэмжлэг талархлыг хүлээсэн гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе