|
|
||
Тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 22-ны 9 цаг 30-ын алдад Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн Вашингтон мужийн хамтын том хот Сиэтлд очиж, Америкт хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Ши Жиньпин Америкийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин, Хятад улс болон АНУ бүгд агуу их гүрэн. Хятадын ард түмэн болон Америкийн ард түмэн бүгдээр агуу их ард түмэн юм. Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд хоёр орны харилцаа салхи бороотой замналыг туулж, хичээнгүйлэн урагшилж, хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд асар их үр өгөөжийг бүтээсэн юм. Өдгөө Хятад, Америк хоёр орны ашиг тусын уялдаа улам нягтарч, хамтын ажиллагааны үндэс суурь улам бэхжиж, хоёр орны олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт улам бүр нэмэгдсээр байна. Хятад, Америк шинэлэг том гүрний харилцаа байгуулж, хоёр тал сөргөлдөхгүй, мөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх явдал нь хоёр орны ард түмэн, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл бөгөөд цаг үеийн урсгалд нийцсэн зөв сонголт юм. Хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Америкийн шинэлэг том гүрний харилцааны бүтээн байгуулалт улам илүү хөгжилд хүрэхийг урагшлуулах нь миний энэ удаагийн Америк дахь айлчлалын зорилт билээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт хоёр талт харилцаа, олон улсын нөхцөл байдлын талаар гүнзгий санал солилцож, Америкийн олон салбарын хүмүүстэй уулзаж, Хятад, Америкийн харилцааг цаашид улам бүр хөгжүүлэх их төлөвлөлтийн талаар хамтаар зөвшилцөхийг миний бие хүсэн хүлээж байна гэж тэмдэглэжээ.
Сиэтл бол Ши Жиньпиний Америк дахь айлчлалын эхний гараа юм. Дараа нь Ши Жиньпин Вашингтонд очиж айлчлалаа үргэлжлүүлэх болно. Түүнчлэн Ню-Йорк дахь НҮБ-ын төв байрт очиж НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтуудад оролцох юм. \У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |