|
|
||
22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод тус мужийн захиргаа болон Америкийн найрамдлын байгууллагын хамтран зохиосон угталтын хүлээн авалтад оролцож илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, Хөгжил нь өнөө үеийн Хятад улсын тэргүүн үүрэг зорилт хэвээр байсаар байна хэмээн онцлов.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын эдийн засаг цаашид тогтвортой түргэвтэр хөгжлөө хадгалах болно. Бид тогтвортой өсөлт, өөрчлөлтийг ахиулах, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьжиргаанд ашиг тус хүргэх, эрсдэлээс сэргийлэхийг ерөнхийд нь нэгдэлтэй төлөвлөж, эдийн засаг дунд өндөр хурдтай өсөлтийн төвшнөө хадгалахыг ахиулах болно. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо баримталж, хуулийн засаглалаар улсаа засахыг баримталж, энх тайвнаар хөгжих хөгжлийн замналаа баримтлах бөгөөд олон улс орнуудтай хамтран ажиллаж, хамтран амжилтад хүрэхийг чухалчилж шинэлэг олон улсын харилцааг цогцлоон байгуулахад бэлхэн байна. Хятад, Америк хоёр орон, Хятад, Америкийн шинэлэг том гүрний харилцаа байгуулах зөв чиг хандлагаа баримталж, харилцан бие биенийхээ стратегийн зорилтыг оновчтой таньж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх явдлыг эрс хэлбэрэлтгүй урагшлуулж, зөрчлийг эв зүйтэй, үр ашигтай тогтоон барьж, ард түмэн хоорондын найрамдлыг зузаатган, Хятад, Америкийн нэн сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх ёстой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |