![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Жүншинь агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны үдээс хойш Сиэтлд Америкийн Вашингтон муж улсын дарга Жей Инслий, Сиэтл хотын дарга Ед Муррей, Ваншингтон муж улсын холбооны дээд танхимын гишүүн Патти Муррей, холбооны доод зөвлөлийн гишүүн Рик Ларсен, Америкээс Хятадад сууж байсан элчин сайд Гари Локе нарын албаны хүмүүстэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америк бол дэлхийн хоёр чухал орон. Вашингтон, Сиэтл бол Америкээс Хятад, Азид нэвтрэх үүд хаалга. Хятад улс хувь ерөөлтэй газар юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо улмаар нягтарч, хамтын ажиллагааны үр дүн амжилтад хүрч байгаагаас бид хоёр орны харилцааны ирээдүйн хүсэл эрмэлзлийг олж харлаа гэж онцолжээ.
Тэрээр, дараагийн шатанд хоёр тал хамтран зүтгэж, хамтын ажиллагааны салбарыг тэлж, хүмүүнлэгийн солилцоог баяжуулан, хоёр талын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжин, дөхөм үзүүлж, үйлдвэрлэл, био технологи, байгаль орчноо хамгаалах салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, хөгжлийг урагшлуулах ёстой гэжээ.
Америкийн 50 муж улс бүгд Ши Жиньпин даргын айлчлалыг хүсэж байна гэж Америкийн талын хүмүүс хэллээ. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |