• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн газрын солилцооны арга хэмжээ боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-23 10:51:54

Сиэтл нь Америкийн дээд шинэ технологийн алдартай нөөцийн орон гэдгийг дэлхий дахинаараа мэдэрдэг ч тэр нь Америк тэрчлэн дэлхий дээрх хараагүй хүмүүст зориулсан хамгийн том ном хэвлэлийн газар гэдгийг мэддэг хүн цөөн юм. Орон нутгийн цагаар 21-нд Хятад Америкийн хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн газрын солилцооны арга хэмжээ боллоо. Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Гөү Вэйминь, Вашингтон мужийн төрийн нарийн бичгийн дарга Ким • Виман, Хятад Америкийн хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн газар, боловсрол, номын сангийн үйлчилгээний байгууллагын төлөөлөгчид нээлтийн тууз хайчлах ёслолд оролцжээ.


Нэг долоо хоног үргэлжлэх уг арга хэмжээ "Номоос амьдралын сайн сайхныг мэдэрье " уриан дор болж байна. Энэ нь Хятад улсын дарга Ши Жиньпиний Америкт хийх төрийн айлчлалын үеэр болж буй Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээний нэг юм. Үүнийг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Хятадын хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн газар, Америкийн үндэсний хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн газар, Вашингтон мужийн хараагүй хүмүүст зориулсан номын сан, Хятадын номын сангийн ерөнхий компаниас хамтран зохион явуулж байгаа юм.

Уг арга хэмжээ, Хятад Америкийн хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийн солилцооны байдлыг үсэг бичиг, зураг, бодит зүйл, мэдээлэлд саадгүй технологийн хэлбэрээр танилцуулжээ. Тэрчлэн дижитал цаг эрний хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэлийг дэлгэн үзүүлж, Хятадын хараагүй хүмүүс ном уншсанаар амьдралаа өөрчилж, мөрөөдлөө биелүүлсэн үлгэр түүхийг тайлбарлажээ. Мөн Хятад Америк хоёр орны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн ажил үйлсийн хөгжлийн талаарх солилцоо, хамтын ажиллагааны үр бүтээлийг ч Америкийн иргэдэд дэлгэн үзүүлсэн төдийгүй хараагүй хүмүүст зориулсан ном хэвлэл нь тэдгээр хүмүүсийн итгэл зориг, боловсрол, ажлын байраар хангахыг нэмэгдүүлж, хараагүй хүмүүсийн соёл, амьдралыг баяжуулахад чухал ач холбогдол өгнө гэдгийг харуулжээ.

Ренчинсоо

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе