• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад Америкийн мужийн Засаг дарга нарын 3-р форумд үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-23 11:25:18

Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Сиэтл хотноо болсон Хятад Америкийн мужийн Засаг дарга нарын 3-р форумд оролцож, үг хэлсэн байна. Тэрээр, өнгөрсөн 30-аад жилд Хятад Америкийн харилцааны хөгжил хоёр талын муж хот ба муж улсуудын харилцан дэмжилгээс салшгүй байсан бөгөөд хойшид мөн муж хоорондын харилцаанд түшиглэх болно. Эдүгээ хоёр улсын орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа нааштай өрнөж, хамтын ажиллагааны саруул зам нээгдэж байна. Хоёр тал Хятад Америкийн эдийн засгийн хөгжлийн боломж тохиолыг ашиглан хоёр орны өөрчлөлт шинэчлэлтийн бодлого дээр сайтар хамтран ажиллаж, орон нутгийн давуу талаараа харилцан нөхөж, хүмүүнлэгийн харилцааг хүндэтгэн хөгжүүлж, Хятад Америкийн орон нутгийн хамтын ажиллагааны шинэ түүхийг бичих ёстой гэдгийг онцолжээ.

 \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе