• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк мужийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-23 16:09:05

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Худалдааны яам болон Америкийн Вашингтон мужийн захиргаа хамтран зохион байгуулсан " Хятад Америк мужийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум буюу Хятадын муж болон Америкийн Вашингтон мужийн худалдаа хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны нэгдсэн ажлын хэсэг байгуулах ёслол" 22-ны өдөр Америкийн Сиэтл хотод боллоо. Хоёр орны төв засгийн газар болон орон нутгийн захиргааны албаны хүмүүс, бизнесийн холбоо, жууч байгууллагын төлөөлөгчид мөн тэрчлэн аж үйлдвэр худалдааны зүтгэлтэн нийт 450 хүн симпозиумд оролцож, Хятад Америкийн мужийн олон салбарын хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцсон байна.

Хятадын Худалдааны яамны олон улсын хэлэлцээний орлогч төлөөлөгч Жан Шянчэнь симпозиумын нээлтийн ёслолд хэлэхдээ, Орон нутгийн хамтын ажиллагаа бол Хятад Америк хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үндэс суурьтай, хамгийн ажил хэрэгч давхарга болох бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны үр дүн ард иргэдэд өгөөжөө өгөх хамгийн шууд хэлбэр болох юм гэжээ.

Хятадын Худалдааны яам болон Америкийн Вашингтон муж "Хятадын муж болон Америкийн Вашингтон мужийн худалдаа хөрөнгө оруулалтын нэгдсэн ажлын хэсгийн ойлголцлын меморандум"-д гарын үсэг зуржээ. Меморандумын дагуу, Лаонин, Шанхай, Хунань, Гуандүн, Сычуань, Шааньши зэрэг 6 муж Вашингтон мужтай тэргүүний аж үйлдвэр, сансар, хөдөө аж ахуй, цэвэр техник, амь насны шинжлэх ухаан зэрэг салбарт худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөтгөх болно.   \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе