|
|
||
"Нэг бүс нэг зам" төслийн ажлын удирдах багийн албан гэрийн эрхлэгч, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны баруун бүсийг хөгжүүлэх танхимын дарга Өү Шяоли хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" төслийн эцсийн төлөвлөгөөг боловсруулж дууслаа. Дараагийн алхамд эдийн засгийн хамтын ажиллагааны 6 том хонгил болон тэнгисийн стратегийг хэрэгжүүлж эхлэх л үлдлээ" гэлээ.
Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай хамтран Хятад, Монгол, Орос, Шинэ Европ Азийн Эх гүүр, Хятад-Төв Ази-Баруун Ази, Хятад Энэтхэгийн хойг, Хятад Бразил, BCIM гэх эдийн засгийн 6 том хонгилын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна.
Тэрээр Синьхуа сайтын 2015 оны эрчим хүчний дээд хэмжээний 5 дахь яриа уулзалтад хэлэхдээ: Олон улсын эдийн засгийн 6 том хонгилын бүтээн байгуулалт нь тус тусынхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Жишээ нь Шинэ Европ Азийн гүүрний эдийн засгийн хонгил нь дэд бүтэц, дэд бүтцээр холбохыг чухалчлан, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг гол болгож байна. Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгил гэхэд Торгоны замын эдийн засгийн бүсийг Оросын Европ Азийн төмөр зам болон Монголын талын зам санаачилгатай холбож, Орос Монгол хоёр орны нийтлэг хүсэл эрмэлзлийг бүрэн бодолцох болно гэлээ.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |