• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн мужийн дарга нарын чуулга уулзалт боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-23 11:41:15

Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 22-ны өдөр Сиэтлд "Цэвэр эрчим хүч болон эдийн засгийн хөгжил" сэдэвт Хятад Америкийн мужийн дарга нарын 3 дахь чуулга уулзалтад оролцож үг хэллээ.

Ши Жиньпин, Тус чуулга уулзалтаар бохирдолгүй эдийн засгийн хөгжлийн тухай авч хэлэлцэж байгаа нь өнөөгийн Хятад Америк хоёр орон болон олон улсын нийгэмлэгт тулгарч буй өрсөлдөөн сорилттой нийцэж байна гэж бүрэн үнэлэв. Ши Жиньпин онцлохдоо: Орон нутгийн хамтын ажиллагаа улс орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс орнуудын харилцаа эцсийн эцэст ард түмний дэмжлэгт түшиглэдэг бөгөөд ард түмэнд үйлчилдэг юм гэжээ.

Америкийн Калифорни мужийн дарга Жерри Вроун хэлэхдээ, Ши Жиньпин дарга Америк Хятадын харилцаа тэрчлэн дэлхийн хөгжлийн чухал цаг үед Америкт айлчилж байна. Америк Хятад хоёр орон өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхийн ашиг сонирхолд нийцнэ. Хоёр тал бохирдол багатай эдийн засаг, цэвэр эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөж байгаад баяртай байна. Энэ хүрээнд тус чуулга уулзалт чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг ямар ч улс орон бие дааж шийдвэрлэж чадахгүй. Үүнд Америк Хятад төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт хэрэгтэй гэжээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе