• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн интернэт сүлжээний чуулга уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-24 10:00:45

Жүншинь агентлагийн мэдээ: 23-нд Хятад Америкийн интернэт сүлжээний 8-р чуулга уулзалт АНУ-ын Seattle дахь Microsoft-ийн төв байрт болов. Хятад Америк хоёр орны интернэт сүлжээний салбарын шилдгүүд оролцож, Хятадын интернэт сүлжээний мэдээ мэдээлэлийн үндэсний албаны дарга Лү Вэй "Харилцан итгэлцэн харилцан ашигтай байж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрье" сэдвээр чухал үг хэлж, Хятад Америкийн аж ахуйн 7 нэгж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Лү Вэй хэлсэн үгэндээ, Хятад Америкийн харилцааны мөн чанар бол харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх явдал юм хэмээн дарга Ши Жиньпин олонтаа онцолсон юм. Хятад Америкийн том гүрний шинэ хэлбэрийн харилцааг эхлэлийн цэгээс урагшлуулж, итгэлцлээ нэмэгдүүлж, сэжиг таавраа багасгаж, стратегийн талаарх буруу ойлголт, буруу таамаглалаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн дарга Ши Жиньпин Хятад Америкийн интернэтийн асуудлыг ярих үед онцолсон юм. Хятад улс бол интернэтийн аюулгүй байдлыг хэлбэрэлтгүй хамгаалагч юм. Интернэтийн аюулгүй байдлын талаар Хятад Америк хоёр тал анхаарч байгаа болохоор интернэт гэмт ажиллагаанд хамтран цохилт өгөх ёстой хэмээн дарга Ши Жиньпин онцолсон юм. Дарга Ши Жиньпиний дээрх чухал өгүүлэмж Хятадын зарчимт байр суурь болон интернэтийн аюулгүй байдлыг засах гол үзэл санааг тодорхойлж, хариуцлагатай том гүрний хувьд, интернэт сүлжээний аюулгүй байдлыг хамгаалж, нээлттэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх гэсэн итгэл найдвар, шийдвэр зоригийг бүрэн харуулсан юм гэжээ.

Лү Вэй хэлэхдээ: Харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэхийг хэлбэрэлтгүй урагшлуулах бол Хятад Америкийн интернэт сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулах язгуур үүсэл юм гэжээ.

АНУ-ын Худалдааны дэд сайд Брусе Х.Андревс хэлэхдээ, Хятад Америк бол 21-р зууны эдийн засгийн хамгийн чухал түнш юм. Асуудал болон өрсөлдөөн сорилттой тулгарвал, яриа хэлцлээр дамжин зөвшилцөх ёстой. Үүнээс болж хоёр орны худалдааны хамтын ажиллагаанд нөлөөлөхийг хүсэхгүй байна гэжээ.

Хуралд оролцогсод Хятад Америкийн интернэт сүлжээний харилцан итгэлцэл, үүлэн тооцоолол болон мэдээллийн сан, чимээ холбооны технологи болон уламжлалт салбар, интернэт эрин зэрэг анхаарч байгаа асуудлаар судлан хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе