• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын интернетийн аж ахуйн нэгжүүд Хятад Америкийн эдийн засгийн хөгжлийг ахиулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-24 17:17:09

Сүүлийн жилүүдэд Хятадын интернет эдийн засаг түргэн хөгжихийг дагалдан дотоодын интернетийн аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд орох үйл явцыг түргэтгэсэн байна. Анх Америкийн биржид хувьцаагаа арилжаалж байсан бол хөрөнгийн хүчээр гадаадад хөрөнгө оруулалт хийж, худалдан авч, хавсарган нэгтгэх үйл ажиллагаа өрнүүлжээ. Үүнд Байду, Алибаба, Tencent гурван компаниар төлөөлөл болгосон Хятадын интернетийн компаниуд АНУ-ын зах зээлийг гол зорилго болгож, тухайн газрын аж ахуйн нэгжтэй стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжлийн орон зайгаа тэлсэн байна. Мөн Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэтийн төлөвт их боломж нээсэн байна.

Нэг жилийн өмнө Хятадын интернетийн компани Алибаба Америкийн биржид хувьцаагаа арилжиж Америкийн үнэт цаасны түүхэнд хамгийн том хэмжээний IPO-г бий болгон, Хятадын интернетийн эдийн засгийн хүчирхэг байдлыг харуулсан байна. Үнэндээ хэдэн жилийн өмнө Хятадын интернетийн компаниуд олон улсад гарах замаар хөгжиж эхэлжээ. Sohu, Net Ease, Байду, Sina зэрэг аж ахуйн нэгжүүд Америкийн биржид хувьцаагаа арилжиж байсан юм. Өнгөрсөн 1 жилд Jingdong, Tuniu, Микро блок зэрэг нэрд гарсан интернетийн аж ахуйн нэгжүүд Нью Йорк, Насдачийн биржид хувьцаагаа арилжиж эхэлжээ. Хятадын интернетийн компаниуд яагаад Америкийн биржид хувьцаагаа арилжаалах болсон тухай Хятадын электрон худалдааны нийгэмлэгийн мэргэжилтэн Гүн Бай-Ян хэлэхдээ, аж ахуйн нэгжийн Хятадын ухагдахуун нь Америкийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан чухал нөхцөл болно. Үүнээс гадна Америкийн биржид хувьцаагаа арилжихад арай хялбар байдаг гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Учир нь интернет сүлжээнд улс орны хил зааг байдаггүй. Хятадын маш олон интернет сүлжээний компани, жишээлбэл Али Баба, Бай Ду гээд бүгд маш сайн ухагдахууныг бий болгосон төдийгүй хэрэглээ ихтэй, Хятадын хэрэглэгчдийн чухал хэрэгсэл болсон байна. Иймэрхүү хүчин зүйлийн улмаас Хятад улсын үзэл баримтлалыг анзаарахгүй байхын аргагүй юм. Насдач хөрөнгийн биржтэй харьцуулахад нэлээд чөлөөтэй, ашиг орлогын талаар онц шаардлага байдаггүй юм гэжээ.

Хэрэв Америкийн хөрөнгийн бирж Хятадын интернет сүлжээний компанийн олон улсын болох анхны алхам гэж үзвэл, дараагийн шатанд хөрөнгө мөнгөний хүчийг дайчлан, өөрийн ажил төрлийн дутагдлаа нөхөж, гадаад зах зээлийг нээх замаар эдгээр аж ахуйн нэгжийн өөрийгөө цаашид хүчирхэгжүүлэх шинэ хандлага болно. Бүрэн бус бүртгэлээр, 2012 оноос хойш, Хятадын BAT Америкийн шинээр байгуулагдсан компанид 50 гаруй удаа нийт 2 тэрбум 300 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд, Tencent корпорац Америкийн FAB веб сайт, Америкийн world view компанийн хөрөнгө оруулалтад оролцож, Али Баба Америкийн TANGO, спортын хэрэгслийн нэг цахим худалдаанд хөрөнгө оруулалт хийсэн. Байду Америкийн интернет сүлжээний 4 аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түрээсийн машины UBER компанитай хийсэн хамтын ажиллагаа олны анхаарлын төвд орсон юм. Үүнээс гадна, Жиндүн, Шяоми, 360 зэрэг аж ахуйн нэгж ч Америкаас зах зээлийн түншээ олсон юм. Интернет сүлжээний Лабораторийн судлаач Хү Хуайлян хэлэхдээ, Америкийн зах зээл, технологи, чадварлаг хүмүүсийг харж үзэхээс гадна, Хятадын интернет сүлжээний аж ахуйн нэгж энэхүү явцад олон улсын болох маш олон туршлага сурч болох юм гэжээ.

Хятадын интернет сүлжээний компани Америкт хөрөнгө оруулах нь түүний үйлдвэрлэлийн холбоосоо боловсронгуй болгоход ашигтай бөгөөд шинэ технологи тохируулан, хөгжлийн орон зайгаа өргөтгөж, олон улсад хандах хурдаа нэмж, Хятад Америкийн худалдаа эдийн засгийн харилцааны хөгжилд шинэ боломж нээж өгнө. Ши Жиньпины хамт Америкт айлчилсан аж ахуйн нэгжүүдэд BAT-ын гурван аж ахуйн нэгжийн захирал, 360, JD зэрэг интернет сүлжээний олон аж ахуйн нэгжийн удирдлагууд байгаа нь Хятадын интернет сүлжээний салбарынхан Америкийн зах зээлийг чухалчилж байгааг бүрэн харууллаа. Хятадын орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн дэлхийн эдийн засгийн судалгааны газрын дарга Чэнь Фэн-Ин хэлэхдээ, Хятадын интернет сүлжээний аж ахуйн нэгжүүд Америкийн зах зээлд нэвтэрч буй нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хэлбэрийн талаарх Америкчуудын үзэл бодлыг өөрчилж байгаа бөгөөд Хятад Америкийн харилцааг ахиулахад зохих үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Одоогийн байдлаар, Америкт хөрөнгө оруулах асуудал энэ хоёр жилд интернет сүлжээний аж ахуйн нэгж зэрэг дотоодын шинээр хөгжиж буй үйлдвэрлэчдийн анхаарлын төвд орж байна. Арилжааны хэмжээ, холбогдох үйлдвэрлэлийн салбарт бүр шинэ ахицтай болно. Үүнтэй холбогдуулан Чэнь Фэн-Ин хэлэхдээ, Хятадын интернет сүлжээний аж ахуйн нэгжүүд брэндийн нөлөө, технологийн шинэчлэл, гурав дахь талын зах зээлийг хамтран нээн ашиглах зэрэг талаас Америкийн эдийн засгийн орчинд улам сайн уусах ёстой гэжээ.

"Юуны өмнө нэг брэндийг өөртөө авч, брэндийн нөлөөг ашиглана. Хоёрдугаарт технологийн өрсөлдөөн бол маш чухал. Нийлүүлсний дараа гол технологийн талаар хүч тавих хэрэгтэй бөгөөд гуравдагч талд хандан, шинэ зах зээлийг хамтран нээх ёстой. Энэ зах зээл хоёр оронд аль алинд нь ашигтай. Гэхдээ хоёр орны өрсөлдөөн буурч, Хятад Америк хамтран олон улсын зах зээлийг нээх болно"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе