• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн хамтран хийсэн "Агаарын дуранд Хятад орон" баримтад кино Америкийн "Үндэсний газар зүй" сувгаар гарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-24 10:10:54
Хятадын У Жөү мэдээллийн төв 23-ны өдөр Америкийн "Үндэсний газар зүй" суваг Бээжинд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёсол болон "Агаарын дуранд Хятад орон" баримтад киноны нээлтийн арга хэмжээ зохиолоо.

"Агаарын дуранд Хятад орон" баримтад кино бол Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албан хянан үйлдэж, Америкийн "Үндэсний газар зүй" суваг , Хятадын "У Жөү" мэдээллийн төв зэрэг компани хамтран үйлдсэн тод дүрст цуврал баримтад кино болно. Тус кино 9-р сарын 24-ний өдөр Америкийн "Үндэсний газар зүй" суваг болон Тенсент видео бичлэгийн сайтаар гарч эхэллээ.

Танилцуулгыг үзвэл, "Агаарын дуранд Хятад орон" баримтад кино агаараас зураглах тэргүүн техник болон компьютерын онцгой арга барилаар, газар дээр зураглах техникийг уялдуулж, Хятадын эх байгалийн сүрлэг сайхан үзэмж, цаг агаарын эрс тэс уур амьсгал, орчин үеийн хөгжилтэй том хотуудын түргэн хөгжил, үндэсний хурдтай хөгжиж байгаа дэд бүтэц зэрэг агуулгыг тал талаас нь харуулж, уран санаа шигтгээтэй кино үзэгдлийг үзэгчдэд харуулсан байна.

Уг киног 2 жилийн хугацаанд бүтээсэн юм. Хавар зун намар өвөл дөрвөн улирлын өөр өөр үзэмж болон үлгэр түүх нь Хятадын олон газрын түүх соёл болон хотын хөгжлийг харуулж, Бээжин, Шанхай, Хар мөрөн, Шиньжян, Юнь Нань зэрэг 20 шахам муж өөртөө засах орон шууд харья хотоор аялан зураг авсан юм.

"Агаарын дуранд Хятад орон" баримтад кино бол Хятадын дэлгэцийн гайхамшигт анхны бүтээл юм. Түүний дараа түүх соёл, нийгэм, эдийн засаг, экологи хамгаалалт, шинжлэх ухаан техник зэрэг Хятадын үлгэр өгүүлж, дэлхийн үзэгчдэд хөгжин өөрчлөгдөж буй өнөөдрийн Хятадад орныг танилцуулах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе