• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээ зохион байгуулах болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-24 10:22:14

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Үндэсний аялал жуулчлалын газрын дарга Ли Жиньзао 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Америк хоёр орны удирдагчийн шаардлагын дагуу, Америкийн аялал жуулчлалын салбартай хамт 2016 оны "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээг бүх хүчээр сайхан зохион байгуулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Өдгөө Хятад Америк хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжил маш сайн байна. 2014 онд хоёр орны олон улсын жуулчдын эх үүсвэр болон хүлээн авсан олон улсын жуулчдын нийт хэмжээ нь бүх дэлхийн нийт хэмжээний 15.4 хувь болон 11.45 хувьд хүрсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад Америк 2016 онд "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээ зохион байгуулах болж, үүний улмаас Хятад Америкийн аялал жуулчлалын салбарын шинэ хөгжлийг бий болгож, хоёр оронд айлчлах жуулчдын тоог давхацсан тоогоор 5 саяд хүргэх болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2007 оноос 2014 он хүртэлх 8 жилийн хугацаанд Хятад Америкийн аялал жуулчлалын салбарын нийт хэмжээ давхацсан тоогоор 25 саяд хүрч, жилийн дундаж өсөлт нь 7.6 хувиар нэмэгджээ. Үүнд Хятадаас Америкт жуулчилсан жуулчид жилд дунджаар 18.4 хувиар өсөж, Америкаас Хятадад жуулчилсан жуулчид жилд дунджаар 1.6 хувиар нэмэгджээ.    \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе