|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 23-нд Сиэтлд Америк дахь Хятадын харьяат нарын хүлээн авалтад оролцож үг хэллээ.
Ши Жиньпин, Америк дахь Хятадын харьяат нар Хятадын уламжлалт ёс заншлаа дээдлэн уламжлаж, хатуужилтай хөдөлмөрлөж, Америкийн хөгжилд хүчин чадлаа өргөснөөр Америкийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн. 150 жилийн тэртээ, сая сая хятад ажилтан Америкийн номхон далайн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Америк дахь Хятадын харьяат улс орон, нутаг усаа хайрладаг бөгөөд Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд идэвхтэй дэмжлэг үзүүлж, эх орныхоо хөгжил, эв нэгдэл, үндэстний сэргэн мандлын үйлсэд чухал хувь нэмэр оруулсан. Америк дахь Хятадын харьяат нар бол Хятад Америкийн харилцааны оролцогч, бүтээн байгуулагч, урагш ахиулагч бөгөөд хоёр ард иргэдийн найрамдал, хамтын ажиллагааны гүүр юм. Хятад Америкийн харилцааны 30 гаруй жилийн хөгжлийн ололт амжилт, өргөн олон Хятадын харьяат нарын шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх нь Хятадын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Энэхүү агуу их үйлсэд Америкт байгаа Хятадын харьяат нар онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мөн Америкийн нийгэм, эдийн засгийн хөгжилд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Өөрсдийн соёлын давуу талаа ашиглан Хятад Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд ач тусаа өгч, Хятадын соёл тэрчлэн Хятад улсыг улам сайн танилцуулахыг хүсэж байна гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |