• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Нэг бүс, нэг зам"-ын аж үйлдвэрийн хөгжлийн холбоо байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-25 15:54:43

24-нд Шааньши мужийн Ши-ань хотын Чаньба экологийн бүсэд тус мужийн Ши-ань хотын захиргаанаас санаачилсан "Нэг бүс нэг зам"-ын аж үйлдвэрийн хөгжлийн холбоо байгуулагдав. Энэ холбоо нь Хятад улсын "Нэг бүс нэг зам"-ын аж үйлдвэрүүдийн давуугаараа харилцан нөхөх, баялгаа хамтдаа эдлэх, хөгжлийн боломжийг хамтдаа хайх зорилготой юм.


Чаньба экологийн бүсэд болж буй "2015 оны Европ Азийн эдийн засгийн ерөнхий бүсийн хөгжлийн чуулга уулзалт"-ын мэдээнээс үзэхэд, уг чуулга уулзалт нь боломж тохиолыг хамтдаа эдлэн, шинэ бүтээмжийн туршлагаа солилцож, харилцан ашиг хүртэх" сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Европ Азийн улс орнуудын харилцаа холбооны тавцан байгуулж, аж үйлдвэрийн хүрээлэнгийн хөгжлийн шинэ загварыг буй болгож, хамтын ажиллагааны шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байна.


Ши-ань хотын захиргаа чуулганд хандан "Ши-ань хотын торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийн хөтөлбөр", "Европ Азийн эдийн засгийн ерөнхий бүсийн хөгжлийн хөтөлбөр"-г нийтэлсэн бөгөөд Европ Азийн эдийн засгийн ерөнхий бүсийн төсөлд гарын үсэг зурах ёслол явууллаа.
\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе