• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Барак Обама хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2015-09-25 19:16:33

Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 25-ны үдээ өмнө Цагаан ордонд Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийв.

Хэлэлцээ нь бага хүрээнд, өргөн хүрээнд гэж явагджээ. Бага хүрээн дэх хэлэлцээг Цагаан ордны зууван хэлбэртэй өрөөнд хийж, хоёр төрийн тэргүүн нар гар атган зураг авахуулсны дараа нэг цаг гаруй уулзалт хийжээ. Бага хүрээний хэлэлцээ дууссаны дараа Цагаан ордон дахь сайд нарын танхимын хурлын заалд 30 минут үргэлжилсэн их хүрээний хэлэлцээ хийжээ.

24-ны орой Ши Жиньпин Вашингтонд хүрсний дараа Блайрхоусе зочид буудалд 3 цаг үргэлжилсэн албан ёсны бус уулзалт хийж, төрийн эрх барьж, улс орноо засах, хоёр орны харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Америкт төрийн айлчлал хийж байгаадаа маш баяртай байна, Сиэлт хотод хийсэн аялал маань маш амжилттай болсон. Вашингтонд төрийн үйл хэргийн талаар тантай хамтдаа хоёр орны харилцаа, хоёр талын харилцан сонирхож байгаа асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, нийтлэг ойлголт болон баялаг үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр төрийн тэргүүн Цагаан ордонд сурвалжлагчтай уулзсан байна.

Уулзалтаас өмнө Обама Цагаан ордны өмнө ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож Ши Жиньпинг угтан авлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе