• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвийн төлөөлөгчид ШУӨЗО байгуулагдсан 60 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор болжээ

CRI       (GMT+08:00) 2015-09-25 20:36:04

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэнгээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн бүлгэм Шиньжяны Уйгайрын Өөртөө Засах орон байгуулагдсан 60 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор 25-ны үдэд Үрэмч хотод хүрэлцэн очсон байна.

Төвийн төлөөлөгчдийн бүлгэм Шиньжяны Уйгайрын Өөртөө Засах оронд дурсгалын бодис хүргэж, дарга Ши Жиньпингийн бичсэн баярын илэрхийлэл болон хүлис зэрэг дурсгалын бодисыг гардуулсан байна. Өөртөө Засах орон ч Төлөөлөгчдийн бүлгэмд Хаан Ус нуурын өнгө үзэмжтэй хивс бэлэглжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төвийн төлөөлөгчдийн бүлгэмийн орлогч дарга Лю Яндүн хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шиньжяны олон үндэстний ард түмний маш их халамжилж, Шиньжяны Уйгайрын Өөртөө Засах орон байгуулагдсан 60 жилийн ойд зориулан "үзэсгэлэнт Шиньжяныг байгуулж, эх орны мөрөөдлийг хамтаар биелүүлье" гэсэн илэрхийлэл бичин өгч, хүлис бэлэглэсэн байна. Шиньжяны ард түмэн эх орны олон үндэстний ард түмэнтэй хамтаар эх орныхоо төлөө, Шиньжяны төлөө эв санаа нэгтэй байж, социалист орчин үеийн болох үйл хэргийг хамтаар ахиулан Хятадын үндэстнүүдийн авга их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг хамтаар биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе