• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Вашингтонд хүрэлцэн ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-25 09:20:42

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Америкийн нийслэл Вашингтонд хүрч төрийн айлчлалаа үргэлжлүүлж байна.

24-ний 17:40-д, Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Вашингтон хотын Эндрюс агаарын цэргийн нисэх онгоцны буудалд газардсан бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден гэргийтэйгээ хамт онгоцны буудалд ирж Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюанийг угтан авчээ.

Ши Жиньпин дарга 24-ний үдээс өмнө АНУ-ын Сиэтл хотод хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Вашингтоныг зорьсон юм. Түүнийг нисэх онгоцны буудалд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн төлөөлөгч бөгөөд Вашингтон муж улсын захирагч Жей Инсли болон түүний гэргий, холбооны засгийн газрын өндөр албан тушаалтан болон Сиэтл хотын засаг дарга Эд Мюррей, тухайн нутгийн нийгмийн олон салбарын зүтгэлтнүүд болон найрсаг хүмүүсийн төлөөлөл үдсэн байна.

Вашингтон хот Ши Жиньпин даргын АНУ-д хийх энэ удаагийн айлчлалын 2 дахь өртөө, үүний дараа тэрбээр Нью-Йорк орж НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн цуврал арга хэмжээнд оролцоно.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе