|
|
||
24-нд Саудын-Арабын Meккa хотод болсон хаж мөргөлийн үеэр олон зуун хүн нэгнийхээ хөлд гишгүүлж нас барсан ноцтой хэрэг гарлаа. Энд наанадаж 717 хүн нас баран, 800 гаруй хүн бэртэж гэмтээд байна. БНХАУ-аас Жеддад суугаа консулын газрын мэдэгдсэнээр, осолд өртсөн хүмүүсийн дунд Хятадын иргэн байгаа тухай мэдээлэл хараахан ирээгүй байна.
Саудын-Арабын Иргэний сэргийлэлт хамгаалалтын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, орон нутгийн цагаар 24-ний 9 цагийн орчимд Меккагаас хэдэн километрийн зайд орших Минт гэдэг газраас чөтгөрийг чулуугаар шидэж хөөх зан үйлийг үзэхээр олон мянган мөргөлчид цугларч, хүний тоо хэт олноос болж шахцалдаж түлхэлцсэн хүмүүс нэгнийгээ гишгэлсэн хэрэг гарсан гэжээ.
Саудын-Арабын Эрүүл мэндийн сайд, олон сая мөргөлчид, тухайн талбайн удирдлага, дүрэм журмыг мөрдөөгүйгээс болж осол үүссэн гэдгийг анхан шатны шалгалтаар тодруулсан. Шалгалтын эцсийн дүнг удахгүй олон нийтэд зарлах болно гэжээ.
24-нд, Дэлхийн олон орноос ирсэн 2 сая гаруй мусульманчуудын хаж мөргөлийн ажиллагаа 3 дахь хоногтоо шилжсэн юм. Мөргөлийн ажиллагаа нь 26-нд дуусах ёстой байсан. Энэ жилээс Саудын-Араб нь "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн олон дахин удаагийн террорист халдлагад өртөж, саяхан бас барилгын кран унасан осол гарсан болохоор Саудын-Арабын засгийн газар энэ оны мөргөлийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж, аюулгүйн хамгаалалтын 100 мянган офицер дайчид, гал командын 3000 гаруй ажилтан болон гал унтраах 500 гаруй автомашиныг тухайн талбайд байрлуулжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |