• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Америкийн сенат, төлөөлөгчдийн танхимын удирдагчидтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-26 15:57:30

Хятадын Мэдээний Агентлаг/CNS/-ийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд Америкийн Конгрессын ордонд АНУ-ын сенат, төлөөлөгчдийн танхимын удирдагчидтай уулзсан байна. Сенатын олонхын бүлгийн удирдагч Митч МкКонел, Сенатын цөөнхийн бүлгийн удирдагч Харри Рейд, Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер, Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн удирдагч Нанси Пелоси болон хоёр танхимын гол гол гишүүд уулзалтад оролцжээ.

Ши Жиньпин уулзалтын үеэр хэлэхдээ, Конгресс Америкийн улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж, Хятад улсад явуулж буй бодлого зэрэг Америкийн дипломат бодлогод чухал нөлөө үзүүлдэг. Бид Хятад, Америкийн сайн сайхан харилцааг үр ач нартаа уламжлах ёстой. Энэ бол Хятад, Америк хоёр талын урт удаан хугацаанд хүч тавин ажиллах зорилт юм. Хятад, Америкийн хооронд оршиж буй санал зөрөлдөөнийг зөв ойлгон, түүнийг бүтээлч арга хэлбэрээр эв зүйтэй зохицуулах хэрэгтэй гэж онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын хөгжил хүмүүсийн анхаарлыг татсан амжилтад хүрлээ. Америк, Хятадын харилцаа ч түргэн хөгжиж, хоёр орны эдийн засгийн хэлхээ холбоо улам нягт болж, цаг уурын өөрчлөлт, хөгжил зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа нь Америк, Хятад хоёр орон, дэлхий нийтэд ашигтай юм. Эдүгээ, Америк, Хятад хоёр орны харилцаанд хөгжлийн чухал боломж тохиож байгаа явдал нь дэлхий нийтэд чухал нөлөө үзүүлж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд нааштай үүрэг гүйцэтгэхэд Америкийн Конгресс бэлэн байна гэж уулзалтад оролцсон Америкийн Конгрессын хоёр танхимын удирдагчид илэрхийлжээ.

Хоёр тал бас Хятадын эдийн засгийн байдал, цаг уурын өөрчлөлт, Өмнөд тэнгис, хүний эрх, интернетийн сүлжээ, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлаар санал солилцов./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе