• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк хөгжлийн хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-26 16:03:12

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийж буй үеэр, Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн, Америкийн олон улсын хөгжлийн газрын албан тушаалтан Альфонсо Ленхарт нар Вашингтонд "БНХАУ-ын ХЯ болон Америкийн олон улсын хөгжлийн газрын хөгжлийн хамтын ажиллагаа жич харилцааны механизм байгуулах меморандум"-д гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны олон улсын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, хоёр орны харилцааны агуулгыг баяжуулсан юм.

Сүүлийн жилүүдэд, Хятад Америк хоёр орон өөр өөрийн орны байдал, тусламж хүртэгч орнуудын хүсэл шаардлагын дагуу Зүүн Тимор, Афганистан зэрэг орны хөдөө аж ахуй, сургалт дамжааны салбарт туршилтын журмаар хамтран ажиллаж, баруун Африкийн эболатай тэмцэх явцад хамтран ажиллаж, Хятад Америк хоёр орны хамтын ажиллагаанд суурь тавилаа. Хятадын ХЯ болон Америкийн олон улсын хөгжлийн газар меморандумд гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны механизмтай болсон юм.

Хоёр орон "тусламж хүртэгч орны гаргасан хүсэлт, зөвшөөрөл, удирдлага"-аар өөр өөрийн давуу талыг ашиглан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүний нөөц зэрэг салбарын сургалт дамжааны хүрээнд хамтран ажиллаж, хоорондын хамтын ажиллагааны салбараа шат дараатай өргөтгөж, олон улсын салбарын хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэн, дэлхийн ядуурал, өлсгөлөнг арилгахад хувь нэмрээ оруулах юм.
\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе