• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пэн Ли-Юань Мишель Обама нар хулсны баавгайн хүрээлэнгээр зугаалжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-26 16:06:08

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Ли-Юань, Америкийн тэргүүн хатагтай Мичел Обама нар Америкийн үндэсний амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн хүрээлэнгээр зугаалжээ.

Тэднийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Вашингтоны Юй-Ин сургуулийн хүүхдүүд халуунаар угтан авч, хүүхдүүд уран сайхны тоглолт үзүүлжээ. Тоглолт дууссаны дараа тэд "Тяньтянь" нэртэй хулсны баавгайг үзэж, шинэхэн төрсөн нярай баавгайд "Бэйбэй"хэмээх нэр хайрласан бөгөөд нэршүүлэх ёслолд оролцлоо.

Мишель Обама, өнөөдөр бид Америк Хятад хоёр орны ард түмний соёл, хэл ярианы харилцааг эрчимжүүлэх зорилгоор уулзаж байгаа юм. Энэ нь хоёр орны төрийн тэргүүний уулзалтын нэг чухал агуулга болно. Хоёр орны шинэ үеийнхэн улам нягт харилцаатай байхыг хүсэж байна гэжээ.
Пэн Ли-Юань, Хятад Америк хоёр орны ард түмэн хулсны баавгайд хайртай. Эдгээр хөөрхөн баавгайнууд хоёр орны ард түмэнд ялангуяа хүүхдүүдэд улам их баяр баясгалан өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе