• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гэргийн хамт Барак Обамгийн хүлээн авалтад оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-26 17:42:39

25-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Ли-Юаний хамт Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн тэдэнд зориулан Цагаан ордонд бэлтгэсэн ёслол төгөлдөр хүлээн авалтад оролцов.

Хүлээн авартад Барак Обама, Ши Жиньпин үг хэлжээ. Барак Обама хэлэхдээ, энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин дарга бид хоёр, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрлээ. Америк Хятад хамтран ажиллах шаардлагатай бөгөөд хамтарч ажиллаж чадах юм. Учир нь хоёр ард түмний урт удаан найрамдал бидэнд энэ итгэлийг өгч байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадын тосгоны иргэд Америкийн нисэгчийг аварч байсан. Тэр үеэс хоёр орны ард түмэн эв найртай болсон. Сүүлийн жилүүдэд хоёр талын иргэдийн аялал жуулчлал, их дээд сургуульд суралцах нь улмаар олширч, хэлхээ холбоо улам сайжирч байна. Сүүлийн үед хоёр орон хамтарч Африкийн Эбола вирустай тэмцэж, дэлхийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах талаар үлгэр жишээ үзүүлэв. Иргэдийн найрамдал улам нягтарч, хоёр орны харилцааны чухал тулгуур болж байна. Бид далай мэт уужуу багтаамжтай, үргэлжлэн хамтран ажиллаж, Америк Хятадыг улам хүчирхэгжүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин үг хэлж, миний энэ удаагийн Америкт хийсэн айлчлал мартагдашгүй дурсамж болно. Би ерөнхийлөгч Барак Обаматай удаан ярилцаж, Хятад Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрлээ гэжээ.

30 жилийн турш, Хятад Америкийн харилцаа харш саадыг туулан урагшилж, ер бусын амжилтад хүрлээ. Хамтын ашиг сонирхол, хамтын хариуцлагад нүүрлэж буй учраас Хятад Америкийн харилцааны ирээдүй улам саруул сайхан болно гэдэгт итгэлтэй байна гэж Ши Жиньпин хэлжээ.

Тус хүлээн авалтад 220 орчим хүн оролцжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе