• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх талаар 6 зүйлт санал дэвшүүллээ дэвшүүллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-26 10:14:39

Синьхуа агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд Вашингтон хотноо Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийлээ. Дараагийн шатанд Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх талаар Ши Жиньпин дараах саналыг дэвшүүллээ. Нэгд, дээд хэмжээний болон олон зиндааны нягт хэлхээ холбоог хэвээр байлган, Хятад Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ, хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний зөвшилцөл, худалдааны нэгдсэн комисс зэрэг яриа хэлэлцээний чухал механизмыг сайн ашиглаж, дээд зиндааны стратегийн ойлголцлын Хятад Америкийн харилцааг хөтлөн удирдах, ахиулах үүргийг цаашид нэмэгдүүлэх. Хоёрт, эдийн засаг худалдаа, цэрэг арми, терроризмтой тэмцэх, хууль хэрэгжүүлэх, эрчим хүч, экологи хамгаалалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх. Гуравт, хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, хоёр орны харилцааны үндэс суурийг зузаатгах. Дөрөвт, бие биеийнхээ түүх соёлын уламжлал, нийгмийн байгуулал, хөгжлийн замнал, хөгжлийн үе шатны зөрөөг хүндэтгэж, түүнээс харилцан суралцаж, түүний хамт дэвших хөдөлгөх хүч болгох. Тавд, Ази Номхон далайн үйл хэргийн талаарх яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх. Зургаад, бүс нутаг, дэлхийн чанартай сорилтыг хамтаар даван туулах, Хятад Америкийн харилцааны стратегийн агуулгыг баяжуулж, олон улсын хамтын нийгэмлэгт улам  их үр өгөөж хүртээх зэрэг болно.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе