• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-26 10:56:20

Синьхуа агентлагийн мэдээ, 25-нд Вашингтон хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм. Дипломат харилцаа тогтоосон 36 жилийн турш Хятад Америкийн харилцаа харш саадыг даван туулж урашлан түүхэн чанартай хөгжилд хүрсэн юм. 2013 оны 6-р сард миний бие ерөнхийлөгч Обаматай Аннеберг эдлэнд уулзалт хийж, Хятад Америкийн их гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтоох талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр жилийн турш Хятад Америкийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гарч, хоёр ард түмэн болон хүн төрөлхтөнд маш их үр өгөөжөө өгсөн юм.  Америкийн талтай хамт мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх зарчмаар хоёр талын болон бүс нутаг, дэлхийн үйл хэргийн талаарх ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй өргөтгөн, санал зөрөлдөөн, эмзэг асуудлыг бүтээлч аргаар хяналтандаа авч, хоёр орныг зөв замаар хэлбэрэлтгүй замнуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе