|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд, Америкийн дэд ерөнхийлөгч Байден, Төрийн нарийн бичгийн дарга Керри нарын түүнд зориулан бэлтгэсэн үдийн зоогт оролцжээ.
Ши Жинпин, энэ онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой, мөн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн өмнө, Хятад Америк хоёр орон фашизмын түрэмгийллийн эсрэг дайнд хамт тулалдаж, хүн төрөлхтний энх тайван, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалахын тулд хамтдаа тэмцэж байсан юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, би ерөнхийлөгч Обаматай Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоохыг шийдсэн юм. Хоёр тал хамт хийчээвэл хоёр орны харилцааны шинэ байдлыг бий болгож, хоёр орны ард түмэн, дэлхийн ард түмэнд үр өгөөжийг нь хүртээж чадна гэжээ.
Байден, Хятадын энх тайван хөгжил нь дэлхийд эерэг, нааштай үр нөлөөг үзүүлнэ гэж Америкийн тал үзэж байна гээд Америк Хятад хоёр оронд өргөн уудам хамтын ашиг сонирхолтой юм гэжээ.
Америк Хятад хоёр орон чин үнэнч, илэн далангүй, адил талаа нэгтгэж, адил бус талаа нөөцлөх юм бол зөрчил маргаанаа тэвчиж, асар их хамтын ажиллагааны ололт амжилтад хүрч чадна гэж Керри онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |