• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америкийн тэргүүн нар хоёр орны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах талаар нэгдсэн ойлголтод хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-26 16:50:56

Олон улсын анхаарлын төв буй Хятад, Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тухай хэлэлцээнд саяхан чухал ахиц гарлаа. 26-нд Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт анхны төрийн айлчлал хийж байгаа энэ үеэр, хоёр орны төрийн тэргүүн нар 25-нд хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах талаар чухал нэгдсэн ойлголтод хүрчээ. Хоёр орон хэлэлцээрийг эрчтэй ахиулах, ажлын ахицыг түргэтгэх талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хөрөнгө оруулалтын дээд төвшний хэлэлцээр тохиролцжээ.
 
Хятад, Америкийн хооронд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн ахицыг хоёр орны удирдагчид нааштай үнэлсэн. Тохиролцоонд хүрсэн хөрөнгө оруулалтын дээд төвшний хэлэлцээр нь хоёр орон хоорондын эдийн засгийн хамгийн чухал үйл хэрэг мөн гэж хоёр орны удирдагч онцолсон. Хөрөнгө оруулалтын дээд төвшний хэлэлцээр нь гадуурхахгүй, шударга, ил тод байх гэсэн хоёр талын хамтын амлалтыг тусгаж, зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай баталгаажуулсан бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалтын нээлттэй, чөлөөтэй системийг харууллаа гэж нэгдсэн ойлголтод тэмдэглэжээ.
   
2008 онд Хятад, Америкийн стратеги, эдийн засгийн 4-р хэлцлийн үеэр, Хятад, Америк хоёр тал хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлснээс өнөөг хүртэл 21 дэх удаагаа зохион явуулжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе