![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
24-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад Европын эдийн засаг худалдааны 5 дахь өндөр төвшний яриа хэлэлцээд оролцож буй Европын Комиссын дэд ерөнхийлөгч Катайненг хүлээн авч уулзав.
Ли Кэчян: Хятад Европын харилцаа хөгжил тасралтгүй шинэ үр дүнд хүрч байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа, олон улсын байдал ээдрээ будлиантай байгаа нөхцөл байдал Хятад Европ хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талдаа ашигтай бөгөөд дэлхийн улс орнуудад ч эерэг дохио өгөх болно гэлээ.
Катайнен Европын комисс Хятад улстай хамтран макро эдийн засгийн бодлого, харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэн, Хятад улсын гадаадад нээлттэй бодлогыг үнэлж, Хятад улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Европын комисс Хятад улстай хамтран хөрөнгө оруулах сан байгуулж, хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг түргэтгэх болно. энэ нь Европ Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх бөгөөд эдийн засгийн бүтцийн тохируулалт, эдийн засгийн өсөлтөд ашигтай юм гэлээ.
Н.Пүрэвжав орчуулав
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |