• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Их Британид хийх айлчлал бэлэг тэмдгийн чанартай айлчлал болно

CRI       (GMT+08:00) 2015-10-01 15:36:11

Хятадаас Их Британид суугаа элчин сайд Лю Шяомин саяхан Их Британийн олон улсын асуудал судлалын хааны хүрээлэнгийн "Өнөөдрийн дэлхий" сэтгүүлд өөрийн нэр бүхий нийтлэл гаргав. Тус нийтлэлд, Их Британийн Хатан хаан II Елизавета-гийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин алтан намрын 10-р сард Их Британид төрийн айлчлал хийхээр байна.Энэ нь Хятад улсын төрийн тэргүүн арван жил алгассаны дараа дахин Их Британид айлчлах төрийн айлчлал юм. Тус айлчлал нь Хятад, Их Британийн харилцааны "алтан үе"-ийг нээж, маш ихээхэн бэлэг тэмдгийн чанартай түүхийн ач холбогдол бүхий айлчлал болох бөгөөд баялаг гүнзгий бүс нутгийн болон олон улсын агуулгатай айлчлал болох юм гэж тэмдэглэжээ.

Лю Шяомин хэлэхдээ, хоёр талт харилцааны хувьд Хятад, Их Британийн харилцааны хөгжил ид эрчимжих үедээ байна. Хоёр орны өндөр зиндааны харилцаа холбоо нягтшиж, хоёр тал ерөнхий сайд нарын жил тутмын уулзалт, стратегийн яриа хэлцэл, эдийн засаг санхүүгийн яриа хэлэлцээ, дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцоо зэрэг хэдэн арван хамтын ажиллагааны механизм байгуулж, маш олон чухал үйл хэргүүдээр гүнзгий санал бодлоо солилцож, хоёр талт харилцаа урьд өмнө байгаагүй тогтвортой, боловсронгуй төвшинд хүрсэн юм. Хятад, Их Британийн хоёр талт эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт болон санхүүгийн хамтын ажиллагааны үндэс суурь зузаан. Сүүлийн 3 жилд Хятадаас Их Британи дахь хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, нэмэгдсэн хэмжээ нь түүний өмнөх 3 жилийн ерөнхий хэмжээний нийлбэртэй тэнцсэн юм. Хоёр орны эдийн засаг давуулаг талаа харилцан нөхөх талтай бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв уудам байна. Ши Жиньпин дарга Их Британид төрийн айлчлал хийх хугацаанд хоёр орны удирдагчид хамтдаа хоёр талт харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн сайн сайхан зураг төслийг төлөвлөж, Хятад, Их Британийн бүх талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам баялаг, тогтвортой, бат бэх болох юм гэж тэмдэглэжээ. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе