• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн: Амар тайван социализмын Шиньжянг бүтээн байгуулана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-01 15:07:55

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга, Төвийн төлөөлөгчдийн тэргүүн Юй Жэншэн 9-р сарын 30-нд Шиньжян Уйгарын ӨЗО-ны намын хороо, засгийн газрын ажлын тайланг сонсож, Шиньжянгийн ажлын тухай Төвийн 2-р хурлын зориг санааг туйлбартай хэрэгжүүлж, үзэл бодол, үйл ажиллагаагаа төвийн шийдвэр тохируулалттай нэгтгэж, Шиньжянг тогтвортой, амар тайван байлгах зорилтоо биелүүлэхийн тулд хуулийн дагуу засан, эв нэгдэлтэй, тогтвортой, урт хугацаанд бүтээн байгуулалт хийж, эв санаа нэгдсэн, хөгжин цэцэглэсэн, соёл иргэншил, ард иргэд нь амар жаргалтай социализмын Шиньжянг байгуулахаар зүтгэх хэрэгтэй гэж онцлов.

Юй Жэншэн Намын төв хороо, Төрийн зөвлөл, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс ӨЗО-ны олон үндэстний ажилтнуудад талархал хүндэтгэл илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, Намын төв хороо Шиньжяний тухай ажлын 2 дахь хурлаар нийгмийг урт хугацаанд амар тайван байлгахаар Шиньжянгийн ажлын гол болгож, багц шинэ үзэл санаа, шинэ тохируулалт, шинэ шаардлагыг боловсруулж, Шиньжяний хөгжлийн чигийг заалаа. Шиньжянг хагалан бутаргах хүчинтэй тэмцэх ажил бол урт удаан болохыг гүнзгий таньж, терроризмын эсрэг тэмцлийг үргэлжлэн шуурхай өрнүүлж, хөгжүүлэх болон тогтвортой байлгахын харилцааг зөв шийдвэрлэж, ажлын байраар хангахыг тэргүүн эгнээнд тавьж, малчин тариачны орлогыг нэмэгдүүлж, экологийн орчинг хамгаалахыг чухалчлан, уг үндэснээс нь засаж, хөгжил, боловсрол, иргэний амьжиргааг сайжруулах зэрэг бодлогыг бодитой хэрэгжүүлэн, намын бүтээн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэн сайжруулах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе