• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс албаны талын гадаад валютын тоо баримтаа анх мэдэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-01 16:43:46

Олон улсын валютын сан 30-ны өдөр, дэлхийн валютын нөөцийн тухай энэ оны 2-р улирлын тоо баримтыг гаргажээ. Үүнд Хятад улсын албаны талын анх мэдэгдэж буй гадаад валютын тоо баримтыг багтааж байгаа юм.

Тоо баримтаас үзвэл, 2015 оны 2-р улирлын дэлхийн гадаад валютын нийт хэмжээ 11.5 триллион ам.долларт хүрч, эхний улирлын 11.4 триллион ам.доллароос нэмэгдсэн байна.

IMF тэмдэглэхдээ, Хятад улс хэсэг тоо баримтаа л мэдэгдсэн. Ирэх хоёр гурван жилд бүх тоо баримтаа мэдэгдэнэ гэжээ. IMF -ын хэвлэлийн төлөөлөгч Герри Райс мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, Хятад улс тус бүртгэлд оролцох нь олон улсын хамгийн сайн практикт нийцнэ гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе